- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- АЛТАНБУЛАГ ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХИЛИЙН ЗААГИЙГ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
АЛТАНБУЛАГ ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХИЛИЙН ЗААГИЙГ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ
2003 оны 05 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 15
Чөлөөт бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1."Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн хилийн заагийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн зааг тогтоох тухай" Улсын Их Хурлын 1996 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 66 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A