A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 06

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Өлзийсайханы Энхтүвшинг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Баттогтохын Чойжилсүрэнг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Хууль зүйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Дорждамбын Дамба-Очирыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Хүрэлбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Зандаахүүгийн Энхболдыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Лувсаннямын Гантөмөрийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

2.Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ