A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ГАДААД ХУДАЛДААНЫ АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 75

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Гадаад худалдааны арбитрын тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/Гадаад худалдааны арбитрын тухай хуульд Засгийн газрын болон яам, тусгай газрын холбогдох шийдвэрийг нийцүүлэх;

2/Гадаад худалдааны арбитрын тухай хууль батлагдсантай холбогдуулан олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг судлан шийдвэрлүүлэх.

ДАРГА Н.БАГАБАНДИ