Хэвлэх DOC Татаж авах
Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай


2011 оны 05 сарын 13 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 22



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.“Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.


2.Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ