A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Газрын хэвлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

1994 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 96

Газрын хэвлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Дараахь арга хэмжээ 1995 оны 4 дүгээр сарын 1-ний дотор авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг орсон бүх нэмэлт, өөрчлөлтийг тусган одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжийн техник, хэл зүйн шаардлагад нийцүүлэн боловсруулж бүрэн эхээр нь төрийн төв хэвлэлд албан ёсоор нийтлүүлэх;

2/дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газар, яам, тусгай газрын шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх.

ДАРГА Н.БАГАБАНДИ