A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ДААТГАЛЫН ТУХАЙ, ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ТУХАЙ

2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 23

Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж 2004 оны 8 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд ирүүлэхийг Засгийн газар (Н.Энхбаяр)-т даалгасугай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР