A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Д.БЯМБАСҮРЭНГИЙН ХАМГААЛАЛТ, ХАНГАМЖИЙН ТУХАЙ

1992 оны 8 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 14

БНМАУ-ын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг баримтлан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхий сайд байсан Дашийн Бямбасүрэнг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт хариуцуулсугай.

2.Мөн хугацаанд Д.Бямбасүрэнг суудлын нэг автомашинаар үйлчилж байхыг Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ