A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ

2000 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 01

Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйл, жаран есдүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 26 дугаар зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ