A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЖИЛИЙН ТАЙЛАН ТЭНЦЭЛ, АШГИЙН ХУВААРИЛАЛТЫГ БАТЛАХ ТУХАЙ

1992 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 29

Монголбанкны 1991 оны жилийн тайлан тэнцлийг хэлэлцээд Монгол улсын Банкны хуулийн 21, 26 дугаар зүйл, Улсын Бага Хурлын даргын 1992 оны 39 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.Монголбанкны 1991 оны санхүүгийн жилийн тайлан тэнцлийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний үлдэгдлийг 63579761863 төгрөг 68 мөнгө, ашгийг 97506350 төгрөг 03 мөнгөөр тус тус баталсугай.

2.Монголбанкны 1991 оны ашгийг дор дурдсанаар хуваарилахыг Монголбанкны Ерөнхийлөгчид зөвшөөрсүгэй.

а/дүрмийн санд -70000000 төгрөг;

б/банк хөгжүүлэх санд -10000000 төгрөг;

в/нийгмийн хөгжлийн санд -5499268 төгрөг 11 мөнгө;

г/улсын төсөвт -12007081 төгрөг 92 мөнгө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ