Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"/


2003 оны 05 дугаар сарын 08-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 13



Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :


1."Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн болон мөн хуулийн 16.2.14-т заасан төсвийн бусад байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх удирдах албан тушаалтан /дарга, захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журмыг батлан мөрдүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР