- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2011 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 41
Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Дэндэвийн Тэрбишдагвыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.
2.Энэ тогтоолыг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A