A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 19

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАРИМ ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Халтмаагийн Баттулгыг Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сангажавын Баярцогт, Самбуугийн Ламбаа, Цэндийн Нямдорж нарыг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Лувсанвандангийн Болдыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ