A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ  / Энэ тогтоолыг УДШ-ийн 1997-10-15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1993 оны 03 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 25

Улаанбаатар хот

                                                              ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
                                                               / Энэ тогтоолыг УДШ-ийн 1997-10-15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

Монгол Улсын Өмч хувьчлалын тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

1.Х, "20" дугаар зүйлийн "хувьчлагдаж байгаа үйлдвэрийн газрын ажилтан … давуу эрх эдэлнэ" гэдгийг тухайн байгууллагад хөдөлмөрийн болон иргэний гэрээгээр ажиллаж байгаа ажилчин, албан хаагч нь /үйлдвэрийн газар, байгууллагын хувьцаа, эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахдаа энэ х, 20 дугаар зүйлд заасан эд хөрөнгийг хөнгөлөлттэй, хувьцааг нэрлэсэн үнээр, түрээсийн гэрээтэй бол эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдаж авах эрх болгох зэрэг/ хуулийн 4 дүгээр зүйлд заасан адил тэгш эрхээс онцгойлон олгосон давуу эрхийг ойлгоно.

2.Хиийн 2 дахь хэсэгт заасан хувьчлалтай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргаан гэдэгт хувьчлах эд хөрөнгийг өмчлөх /эзэмших, ашиглах, захиран зарцуулах/ эрхтэй, түүнчлэн уг эд хөрөнгийн өмчлөл өөрчлөгдсөний дараа түүнийг шилжүүлэхтэй холбогдож үүссэн маргааныг ойлгоно.

3.Шүүх, үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тухай гомдлыг Өдд заасны дагуу уул шийдвэрийг гаргасан байгууллагыг харьяалах дээд байгууллага нь шийдвэрлэсний дараа эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах болон хувьчлагдах эд хөрөнгийн үнэлгээний талаар гарсан гомдлыг Засгийн газрын 1991 оны 6 дугаар сарын 7-ны 169 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үйлдвэрийн газрын хувьчлах эд хөрөнгийн үнэлгээ журам"-ын 4 дүгээр бүлгийн 12 дугаар зүйл, мөн тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Дуудлагын худалдааг зохион байгуулж явуулах нийтлэг журам"-ын 6 дугаар бүлгийн 17-д заасны дагуу Засгийн газрын Өмч хувьчлалын комисс тогтоол гарган шийдвэрлэсний дараа, хувьчлалтай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шууд хүлээн авч шийдвэрлэнэ гэж өөрчлөн найруулсугай.(Энэ заалтыг Улсын дээд шүүхийн 1995 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан).

4.Биржийн үйл ажиллагааг эс зөвшөөрч гаргасан гомдол, хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг олгох, ашиглахтай холбогдсон гомдлыг эрх бүхий дээд байгууллага нь хянан шийдвэрлэх гаргасан шийдвэрийн талаар гарсан гомдлыг шүүх "Өмч хувьчлалын тухай хууль", бусад хууль, хууль тогтоомжийн бусад актын дагуу хянан шийдвэрлэж байна.

5.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хувьчлагдсан эд хөрөнгийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлсэн үеэс шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ.

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ДАШДОРЖ