A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 94

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАРИМ БАЙНГЫН ХОРООДЫН ДАРГА НАРЫГ СОНГОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Чүлтэмийн Улааныг Төсвийн байнгын хорооны даргаас, Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргилыг Хууль зүйн байнгын хорооны даргаас тус тус чөлөөлсүгэй.

2.Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Лханаасүрэнгийн Пүрэвдоржийг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэнхүүгийн Шаравдоржийг тус тус сонгосугай.

3.Энэ тогтоолыг 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН