Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ ХОТ, ХОРООДЫГ СУМДАД НЭГТГЭХ ТУХАЙ

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

1994 оны 5 дугаар                                                                                                   Дугаар 36                                                                         Улаанбаатар

сарын 6-ны өдөр                                                                                                                                                                                                             хот

 

 

Зарим хот, хороодыг сумдад нэгтгэх тухай

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

            1.Дор дурдсан хот, хороодыг засаг захиргааны хувьд тухайн суманд нь нэгтгэн харьяалуулсугай.

 

                        1/Баян-Өлгий аймгийн Цагаа 

 

 ннуур хороог татан буулгаж мөн аймгийн Ногооннуур суманд;

 

                        2/Булган аймгийн Өлзийт хороог татан буулгаж мөн аймгийн Орхон суманд;

 

                        3/Говь-Алтай аймгийн Гуулин хороог татан буулгаж мөн аймгийн Дэлгэр суманд;

 

                        4/Дорноговь аймгийн Зүүнбаян, Сайншанд /Ар/ хороодыг татан буулгаж, мөн аймгийн Сайншанд суманд;

 

                        5/Дорноговь аймгийн Хажуу-Улаан хороог татан буулгаж мөн аймгийн Иххэт суманд;

 

                        6/Дорнод аймгийн Эрээн хороог татан буулгаж мөн аймгийн Баян-Уул суманд;

 

                        7/Завхан аймгийн Тосонцэнгэл хотыг Булнай суманд;

                       

                        8/Өвөрхангай аймгийн Дөлгөөн хороог татан буулгаж мөн аймгийн Зүүнбаян-Улаан суманд;

 

                        9/Өвөрхангай аймгийн Баянтээг хороог татан буулгаж мөн аймгийн Нарийнтээл суманд;

 

                        10/Өвөрхангай аймгийн Их-Уул хороог татан буулгаж мөн аймгийн Арвайхээр суманд;

                        11/Сүхбаатар аймгийн Бүрэнцогт хороог татан буулгаж мөн аймгийн Мөнххаан суманд;

 

                        12/Сэлэнгэ аймгийн Түнхэл хороог татан буулгаж мөн аймгийн Мандал суманд;

 

                        13/Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотыг мөн аймгийн Мандал суманд;

 

                        14/Сэлэнгэ аймгийн Дулаанхаан хороог татан буулгаж мөн аймгийн Шаамар суманд;

 

                        15/Хөвсгөл аймгийн Хатгал хотыг мөн аймгийн Алаг-Эрдэнэ суманд;

 

                        16/Хэнтий аймгийн Бэрх хороог татан буулгаж мөн аймгийн Батноров суманд;

 

                        17/Хэнтий аймгийн Хэрлэн хороог татан буулгаж мөн аймгийн Дархан суманд;

/2012 оны 02 сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолоор хүчингүй болсонд  тооцсон/

                        18/Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан хороог татан буулгаж, мөн аймгийн Дэлгэрхаан суманд;

 

                        19/Сэлэнгэ аймгийн Ерөө хороог татан буулгаж мөн аймгийн Ерөө суманд.

 

            2.Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот, Түнхэл хороог Мандал суманд нэгтгэн харьяалуулсантай холбогдуулан Мандал сумын төвийг Зүүнхараад төвлөрүүлсүгэй.

 

            3.Засгийн газарт даалгах нь:

 

                        а/энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хот, хороодыг засаг захиргааны хувьд тухайн суманд нь нэгтгэн харьяалуулсантай холбогдуулан тэдгээр сумын иргэдийн Нийтийн Хурлыг шинэчлэн байгуулах, Засаг дарга нарыг томилох ажлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зохион байгуулсугай;

 

                        б/аймаг, сум шинээр байгуулсан болон зарим хот, хороодыг тухайн сумдад нь нэгтгэн харьяалуулсантай холбогдуулан  тэдгээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суугаа иргэдийн хаягийн бүртгэлийг шинэчлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй.

 

            4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан хавсралтад дурдсан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, зарлигийн заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                        ДАРГА                                                 Н.БАГАБАНДИ

                                                                        

Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих