A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЗАРИМ ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 83

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгалийн бүс,бүслүүрийн үндсэн хэв шинжийг төлөөлөх өвөрмөц тогтоцтой, ховор амьтан, ургамал бүхий дор дурдсан нутаг дэвсгэрийг:

1)Увс нуурын ай савын Увс нуур, Түргэн уул, Торхилог, Тэсийн голын адаг, Цагаан шувуут уул, Алтан элсний орчмыг хэсэгчлэн хамарсан Увс нуурын ай савын дархан цаазтай газар;

2)Туул голын эх, Хэнтийн нурууны өвөр хэсгийг хамарсан Горхи-Тэрэлжийн; Говь гурван сайхан, Нэмэгт уул, Хонгорын элс, Хэрмэн цавыг хамарсан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар;

3)Хэнтий нурууны салбар болох Угтам уулыг Угтамын; монгол бөхөнгийн байршил болох Шаргын говь, Манханы талын хэсэг газрыг Шарга, Манханы байгалийн нөөц газар;

4)Ганга нуур орчмын хэсэг газрыг Ганга нуурын дурсгалт газар тус тус болгож улсын тусгай хамгаалалтад авахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй./ Монгол Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсон./

2.Дараахь арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасугай:

1)энэ тогтоолын 1 дэх заалтад зааснаар улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрсөн газрын хилийн зааг, тэдгээрийн хамгаалалтын горимыг баталж, тухайн нутаг дэвсгэр дээр улсын тусгай хамгаалалттай газрын дүрэмд нийцэхгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг 1993 онд багтаан зохицуулах;

2)улсын тусгай хамгаалалттай газрын эрх зүйн үндсийг боловсруулж, холбогдох хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барих.

ДАРГА Н.БАГАБАНДИ

/ Монгол Улсын Их Хурлын 2004 оны 22 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан./