A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 48

Төрийн ордон. Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТӨСЛИЙГ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайгаас санаачилсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрүүл мэндийн даатгалын хүрээнд гарч байгаа шинэ харилцааг бүрэн зохицуулаагүй, мөн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог үзэл баримтлалын хувьд өөрчлөх асуудлыг тодорхой тооцоо, судалгааны үндсэн дээр иж бүрнээр авч үзээгүй, уг асуудлаар Засгийн газрын танхимын байр суурь дотроо зөрчилтэй, нэгдмэл ойлголтод хүрээгүй байх тул эдгээр хуулиудын төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

2.Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хуулийн төсөлд тусган дахин боловсруулж Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг 2006 оны 6 дугаар сарын 20-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ