A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИ ТУХАЙ

1994 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 44

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1)Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх;

2)Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг судлах.

2.Хуулийг тайлбарлан сурталчлах ажлыг зохион байгуулахыг Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ