A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1997 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 146

Улаанбаатар хот

                          ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 41 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар тайлбарласгай.

1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Дуудлагын худалдааг хөтлөн явуулах Төрийн өмчийн хорооны этгээд…" гэдэгт Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар томилогдсон төрийн өмчийн хорооны газар, хэлтэс, тасгийн дарга ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар, аймаг, нийслэлд Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар томилогдон ажиллаж байгаа төрийн өмчийн төлөөлөгчид түүнчлэн Төрийн өмчийн хороотой гэрээ байгуулан ажиллаж байгаа дуудлагын худалдаа эрхлэн явуулахаар дүрмэндээ зааж зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг хамааруулан ойлгоно.

2.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн өмчийн хорооны зөвшөөрлөөр, хувьчлалаас гадуур, төрийн өмчийн дуудлага худалдаагаар худалдах тохиролцоонд тухайн эд хөрөнгийг эзэмшигч, ашиглагч нь өөрийн албан тушаалтныг томилон дуудлага худалдааг хөтлөн явуулж болно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ДАНЗАНДОРЖ