Хэвлэх DOC Татаж авах
МАХ, НООЛУУРЫН ҮНИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МАХ, НООЛУУРЫН ҮНИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2008 оны 05 сарын 30 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 51



Малчдын орлогыг нэмэгдүүлэх, хот суурин газрын хэрэглэгчдийн махны хангамжийг сайжруулах, ноолуурын үндэсний үйлдвэрийг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгах нь:


1.1.мал, махыг малчдаас худалдан авч, хот суурин газрын хэрэгцээнд нийлүүлэх иж бүрэн арга хэмжээний саналыг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх;


1.2.чанар, зэрэглэлийг нь харгалзан 1 кг монгол ямааны ноолуурыг 30.000-32.000 төгрөгөөс доошгүй үнээр малчдаас худалдан авсан ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний аж ахуйн нэгжүүдэд Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангаас эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаасыг бүрэн олгох замаар зохион байгуулах; /Энэ заалтыг 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


1.3.малчдаас ноолуур худалдан авах үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас тодорхой журам гарган хэрэгжүүлэх. /Энэ заалтыг 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


2.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд даалгасугай.


3.Энэ тогтоолыг батлагдсан өдөр буюу 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН