A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

1999 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 46

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1."Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого"-ыг хавсралтаар баталсугай.

2.Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ, түүнд шаардагдах зардлын хөрөнгийн эх сурвалжийг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсөвт жил бүр тусган хэрэгжүүлж байхыг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ