A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

Н.ЖАРГАЛСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 26

Н.Жаргалсайхан "Монгол банк"-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хангалттай гүйцэтгээгүй, Улсын Бага Хурлаас хүлээлгэсэн итгэл найдварыг биелүүлж чадаагүйг тэмдэглэн Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.Найдансүрэн овогтой Жаргалсайханыг "Монгол банк"-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас 1992 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс чөлөөлсүгэй.

2."Монгол банк"-ны Ерөнхийлөгчийн албан үүргийг орлон гүйцэтгэхийг тус банкны Дэд ерөнхийлөгч Н.Янзанд хариуцуулсугай.

3.Санхүү банкны өндөр мэргэжлийн дадлага туршлагатай боловсон хүчнийг судалж "Монгол банк"-ны Ерөнхийлөгчөөр томилуулах саналаа 10 хоногийн дотор чуулганд оруулахыг Монгол Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдоржид даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ