A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ ХАНГАХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

1993 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 51

Нийгмийн дэг журам, сахилга бат, зохион байгуулалтыг бэхжүүлэх, "Монгол улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл"-ийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан саналыг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийгмийг дэг журам хангах талаар төр, олон нийт, аж ахуйн болон бусад байгууллагаас зохиох ажил, иргэдийн үүсгэл санаачилгыг нэгтгэж уялдуулан зохицуулах, энэ ажлын байдалд хяналт тавих, явц, үр дүнг нийтэд сурталчлах зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэд Нийгмийн дэг журам хангах ажлыг зохицуулан зохион байгуулах түр зөвлөл байгуулж, уг зөвлөлийн бүрэлдэхүүн болон дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгч баталж мөрдүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

2.Нийгмийн дэг журам хангах ажлыг зохицуулан зохион байгуулах зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөлийг дэргэдээ байгуулж ажиллуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

3.Нийгмийн дэг журам хангах ажлыг зохицуулан зохион байгуулах түр зөвлөлийн ажлын явц, үр дүнгийн талаар Улсын Их Хурлын 1993 оны намрын чуулганд мэдээлэл хийхийг тус түр зөвлөлд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ