A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИД НЭГДЭН ОРСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 24

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол Улс "Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай" 1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1)зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих гаалийн хяналт, эдгээр зүйлийг ашиглан худалдаа, аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн байгуулж байгаа олон улсын гэрээнд тавих хяналтыг зохион байгуулах;

2/конвенцийн Есдүгээр зүйлд заасан Удирдан зохицуулах болон Шинжлэх ухааны байгууллагын гүйцэтгэх үүргийг холбогдох байгууллагад хариуцуулах.

ДАРГА Н.БАГАБАНДИ