A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 48

Төрийн ордон, Улаанбаатар хот

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, ГИШҮҮНЭЭР ТОМИЛОХ ТУХАЙ

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8, 21.10, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Раднаагийн Бурмаа, Лувсансүрэнгийн Дамдинсүрэн, Цэдэндоржийн Дашдондов, Жүрмэдийн Занаа, Найдансүрэнгийн Золжаргал, Ганхүүгийн Пүрэвбат, Раднаагийн Хадбаатар нарыг тус тус чөлөөлсүгэй.

2.Олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээр Баасанжавын Ганболд, Дамбын Гантөмөр, Цэрэнпилийн Гомбосүрэн, Чойжилжавын Дамбажав, Цэрэнчимэдийн Зоригтбаатар, Сүрэнгийн Цэрэндорж нарыг тус тус томилсугай.

3.Энэ тогтоолыг 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ