- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
ОНЦ БАЙДАЛ ТОГТООХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2008 оны 07 сарын 03 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
Дугаар 52
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалт, Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.”Онц байдал тогтоох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 194 дүгээр зарлигийг баталсугай.
2. Энэ тогтоолыг батлагдсан өдөр буюу 2008 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.