A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТЫН ХАНГАМЖ, ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ

1997 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 58

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М. Энхсайхан/-т даалгасугай:

1/Монгол Улсын анхны Ерөнхийлөгч байсан П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн дөрвөн жилийн хугацаанд өвлийн орон сууцаар хангаж, түүний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх;

2/ 50 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий хувийн орон сууцны байшинтай болгох арга хэмжээ авах;

3/ хуульд заасан бусад хангамж, хамгаалалт болон энэ тогтоолыг биелүүлэх арга хэмжээ авах.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ