- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 11
Улаанбаатар хот
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1.Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хавсралт ёсоор шинэчлэн тогтоосугай. / Улсын Их Хурлын 2001 оны 80 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаар тогтоолын 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A