A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 18

Төрийн ордон, Улаанбаатар хот

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Намсрайжавын Лувсанжав, Чойнзонгийн Содномцэрэн нарыг тус тус томилсугай.

2.Энэ тогтоолыг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ