A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 67

Төрийн ордон, Улаанбаатар хот

С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Санжаагийн Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлсүгэй.

2.Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд /Н.Алтанхуяг/-д даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ