A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 40

Төрийн ордон. Улаанбаатар хот

САНАЛ ХУРААХ КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийн Улсын Их Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг илтгэх үүрэг бүхий комиссыг Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай, Ц.Жаргал, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, Р.Эрдэнэбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

2.Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож санал хураалтын дүнг Улсын Их Хуралд илтгэхийг Санал хураах комисст даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН