A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 34

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай:

1.Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй хурц солиоролтой өвчтнийг эмнэлэгт хүргэхэд шаардагдах унаа, холбооны болон асран хамгаалагч тогтоогдоогүй сэтгэцийн өвчтэй хүн нас барсан тохиолдолд зардлыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлэх, түүнийг олгох журам, үндэслэлийг боловсруулан 2000 оны 7 дугаар сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

2.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд Засгийн газрын шийдвэрийг нийцүүлэх, мөн хуульд заасан журам, жагсаалтыг батлан мөрдүүлэх арга хэмжээг 2000 оны 2 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэх.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ