A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 43

Төрийн ордон. Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 11.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн тусгай албан тушаалын ТӨ-VIA-д "Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн" гэсний дараа "Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга" гэж нэмсүгэй.

2. Энэ тогтоолыг 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ