A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧӨӨС АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ, ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЗАРИМ ЭД ХӨРӨНГИЙГ ТӨРИЙН ӨМЧИД ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧӨӨС АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ, ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЗАРИМ ЭД ХӨРӨНГИЙГ ТӨРИЙН ӨМЧИД ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 91

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, төрийн өмчийн эд хөрөнгийн 2001 оны улсын нэгдсэн үзлэг, тооллогын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн 2 дугаар хавсралтад заасан эд хөрөнгийг төрийн өмчид хүлээн авахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсүгэй.

3.Батлан хамгаалах яамны харьяа зэвсэгт хүчний 137 дугаар ангийн барилга байгууламж /эд хөрөнгө/-ийг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг төсөв холбогдох зардлын хамт цогцолбороор судлан, боловсруулж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай тохиролцон Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР