A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 46

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 99 дүгээр тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"4/Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийн эхний ээлжийн 70.0 мянган /далан мянга/ төгрөгийг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож, үлдэх хөрөнгийг 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр хуваан олгох, цаашид хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх."

2.Энэ тогтоолыг 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ