Хэвлэх DOC Татаж авах
Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

 2010 оны 06 сарын 24 өдөр                              

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Дугаар 34                      

 

 

    Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай

 

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.“Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

 

2.“Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх  арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

 

 

 

                       

 

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ