A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 71

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан гарах нэмэгдэл зардлыг 2000 оны улсын төвлөрсөн төсөвт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.

ДЭД ДАРГА Д.ГАНБОЛД