A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 37

Төрийн ордон, Улаанбаатар хот

Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3/Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4/"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/Шүүхийн тухай багц хуулийн төсөл;

7/Газрын тухай багц хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

8/Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9/бусад.

2.Энэ тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

3.Улсын Их Хурлын 2011 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Засгийн газар, Байнгын хороод, Улсын Их Хурал дахь намын бүлэг болон Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ