A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 09

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2011 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/"Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/"Төсвийн хүрээний мэдэгдэл зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

5/Төсвийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6/Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл;

7/Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

8/ Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төсөл;

9/Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

10/Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

11/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

12/Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

13/Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

14/"Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

15/"Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

16/"Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

17/"Засгийн газрын бонд гаргах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

18/бусад.

2.Энэ тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

3.Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Засгийн газар, Байнгын хороод, Улсын Их Хурал дахь намын бүлэг болон Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ