A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 41

Төрийн ордон, Улаанбаатар хот

Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3/Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4/"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл;

6/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

7/Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

8/Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

9/Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл;

10/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

11/Төсвийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

12/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

13/Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

14/Бэлчээрийн тухай хуулийн төсөл;

15/Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

16/Зээлийн мэдээллийн тухай хуулийн төсөл;

17/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

18/Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

19/Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл;

20/Казиногийн хуулийн төсөл;

21/Төрийн дээд цол, одон, медалийн тухай хуулийн төсөл;

22/Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл;

23/"Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/бусад.

2.Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, мөн энэ тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн үед нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.

3.Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр энэ тогтоолд заагаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

4.Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Засгийн газар, Байнгын хороодын дарга, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ахлагч нар болон Тамгын газар /Ц.Шаравдорж/-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ