A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 13

Төрийн ордон. Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2006 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2006 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Авилгалын эсрэг хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, "Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын зарим заалт, хавсралтыг хүчингүй болгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/"Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/Монгол Улсын татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулга, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хүн амын орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулга, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гаалийн тарифын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/Улсын Их Хурлын гишүүдээс болон Засгийн газраас санаачилсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуульд нэмэлт оруулах тухай, Олборлон боловсруулж байгаа зарим төрлийн ашигт малтмалд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

5/Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

6/Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төсөл;

7/Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;

8/Ашигт малтмалыг гар үйлдвэрлэлийн аргаар олборлох тухай хуулийн төсөл;

9/Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Чингис хааны нэрийг хэрэглэх тухай хуулийн төсөл;

11/Төрийн дээд шагналын тухай хуулийн төсөл;

12/Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

13/Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

14/Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15/Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

18/Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19/Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

20/Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл;

21/Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд;

22/"40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зарим хуулийн заалтыг хамааруулахгүй байх тухай, Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай, "40000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зарим газрын эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хэлбэрийн тухай хуулийн төслүүд, "Зөвшөөрөл олгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

23/"Монгол Улсын 2005 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/"Монгол Улсын 2007 оны төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

25/"Эртний нийслэл Хархорумыг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

26/"Сэлэнгэ мөрөн, Онон, Балж голд урсацын тохируулга хийх замаар усны зохих хэсгийг говь, хээрийн бүс рүү шилжүүлэх санал боловсруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

27/Бусад.

2.Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр энэ тогтоолд дурьдаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл энэ оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

3.Улсын Их Хурлын 2006 оны хаврын чуулганы явцад өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн үед нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.

4.Улсын Их Хурлын 2006 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Засгийн газар, Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Н.Лувсанжав/-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ