A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 84

Төрийн ордон. Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН 1999 ОНЫ 29 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.5-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай" Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын хавсралтад Улаанбаатар хотын өмчлөлд ногдол хувь, хувьцаагаар шилжүүлэх хөрөнгийн хэмжээг "Дүн 750.867" гэж тогтоосныг "Дүн 720,007.1" гэж , Улаанбаатар хотын өмчлөлд шилжүүлэх нийт хөрөнгийн хэмжээг "Нийт дүн 128,448,171.2" гэж тогтоосныг "Нийт дүн 128,417,311.3" гэж тус тус өөрчилсүгэй.

2."Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай" Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын хавсралтын "XXII Улаанбаатар Б. Шилжүүлэх ногдол хувь, хувьцаа" гэсэн хэсгийн дор дурдсан агуулгатай 16, 17 дахь мөрийн заалтыг хүчингүй болсонд тооцсугай:

16 Хан-Уул Далай буян 48307.1 30 14492.1
17 Хан-Уул Их өртөө 54559.3 30 16367.8

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ