- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- УЛСЫН ИХ ХУРЛЫН 2002 ОНЫ 41 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ, ХАВСРАЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2006 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 70
Төрийн ордон. Улаанбаатар хот
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2002 ОНЫ 41 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ, ХАВСРАЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Авлигын эсрэг хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг "Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг нэгдүгээр хавсралтаар баталсугай" гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн "Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа" гэсэн "гурав" дахь хэсгийн "Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт" гэсэн 9 дэх заалт болон "Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн" гэсэн 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгосугай.
3. Энэ тогтоолыг Авлигын эсрэг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A