A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 14

Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2005 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын 2005 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/ Монгол Улсын 2006 оны төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/ Монгол Улсын 2004 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/ Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл;

4/ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл;

5/ Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл;

6/ Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

7/ Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн төсөл;

8/ Засгийн газрын тусгай сангуудыг бүрдүүлэх, төлөвлөх, зарцуулах тухай хуулийн төсөл;

9/ Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;

10/ Авилгалын эсрэг хуулийн төсөл;

11/ Төрөөс усны талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

12/ Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

13/ Биотехнологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14/ Хүн амыг эрүүл хүнсээр хангах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

15/ Мянганы хөгжлийн зорилтыг дэмжин сайшаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

16/ зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

17/ бусад.

2. Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төсөл санаачлагчдаас санал болгосон болон шаардлагатай гэж үзсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2005 оны 3 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлбэл энэ оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

3. Улсын Их Хурлын 2005 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Н.Лувсанжав/-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН