A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 86

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Харилцаа холбооны тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/харилцаа холбооны салбарын бүтэц, зохион байгуулалтыг 1996 оны 1 улиралд багтаан Харилцаа холбооны тухай хуульд нийцүүлэх;

2/харилцаа холбооны талаар хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хуульд нийцүүлэх, холбогдох журмуудыг 1996 оны П улиралд багтаан гаргах.

ДАРГА Н.БАГАБАНДИ