A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 30

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах ажлын өртөг, зардлыг хямдруулах, шат дамжлагыг цөөрүүлж, үйлчилгээг хөнгөн шуурхай болгохтой холбогдуулан хангагчаас бүтээгдэхүүнээ хэрэглэгчид шууд нийлүүлж байх боломжийг судлан шийдвэрлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай..

2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР