Хэвлэх DOC Татаж авах
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр                                                                                                                                          Төрийн ордон, Улаанбаатар хот




 

Дугаар120


Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 1, “Авлигын эсрэг хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх “Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
Хоёр. Журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 195 тоот зарлигаар батлагдсан “Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ