Хэвлэх DOC Татаж авах
Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай


2011 оны 02 сарын 10 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 15



Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:


1.Монгол Улсын Их Хурлын шийдвэрт заасан дараахь төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газар /С.Батболд/-т үүрэг болгосугай:


1/Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр;


2/Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”;


3/”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар тогтоолд заасан “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор”;


4/Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тогтоолоор баталсан “Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл, хөтөлбөр.


2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Д.Зоригт/-д даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ