A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 82

Төрийн ордон. Улаанбаатар хот

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 17.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын 2006 оны хаврын чуулганаар баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар татварын хэмжээг бууруулан улмаар татварын аливаа чөлөөлөлт, хөнгөлөлтийг багасгасан, нөгөөтэйгүүр боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг өөр арга хэлбэрээр дэмжих нь зүйтэй гэж үзэн Улсын Их Хурлын гишүүн Б.Эрдэнэсүрэн, С.Ламбаа нараас 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ