A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 4

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1)хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэх;

2)хотын зэрэглэл, хот, тосгоны захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг нэгбүрчлэн буюу нэг маягаар тогтоох асуудлыг 1994 оны 3 дугаар сард багтаан шийдвэрлэх;

3) /УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

2.Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмыг боловсруулж 1994 оны 3 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Хурал, захиргааны болон Хууль зүйн байнгын хороонд даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хурал, захиргааны байнгын хороонд даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ